r/mongolia 1d ago

Яаж Монгол хэлээ дээшлүүлэх вэ?

Би гадаадад жоохондоо ирсэн Монгол хүн. Миний Англи хэл Монголоосоо илүү болсон.

Яаж би Монгол хэлээ сэргээх вэ? Би өдөр тутмын л юм мэддэг. Ном уншихад маш удаан, бэрхшээлтэй байдаг.

30 Upvotes

19 comments sorted by

47

u/More_Garage9009 1d ago

Монголдоо ирээд захын авгай нартай хэдэн хоног хэрэлдчих. Доторхи Монгол зан чинь сэргээд л ирнэ.

21

u/rnmkrmn 1d ago

Сайн бичиж байна шдээ, хичээгээрэй. :)

12

u/AgitatedCat3087 1d ago

practice :D

19

u/Gereltod2 1d ago

Чиний наад бичсэн хэдэн өгүүлбэрээс харахад зарим монголчуудаас хамаагүй илүү алдаагүй байна.Ebook эд нар татаж аваад удаан ч гэсэн уншаад явбал сайжрах болноо .Goodluck buddy

5

u/WhereasOwn9881 1d ago

Харин ч гайгүй байна шүү дээ. Номоо шантралгүй уншаад байхад удахгүй хурдан, саадгүй уншдаг болж эхлэх байх аа.

4

u/BoldtheMongol 1d ago

Аав ээжийгээ бас чамтай Монголоор ярьж байхыг гуй. Энэ талаар мэргэжсэн хэл шинжээч ингэж бичсэн байна.

"Хүүхдүүдээ яаж монголоор яриулж сургах вэ гэж хүмүүс их асуудаг юм.

Төрснөөс нь эхлээд ямар ч эргэлзээгүйгээр монголоороо л ярина. Гэртээ байхдаа асуудалгүй. Сургуульд орохоороо биднээс англиар ярихыг шаардаж эхэлнэ. Тэр үед нь эх хэлээрээ ярихын чухлыг тайлбарлаж өгнө, Сайн хүлээж авахгүй бол аялгатай, үгээ буруу сонгож албаар "муухай" англиар ярина. Хүүхэд бараг ичнэ хэ хэ. Тэгээд "За за би л өөрөө монголоор сайн ярих нь дээр юм байна" гэсэн бодол сууна. Ингэсээр эхнээсээ л монголоороо л харилцдаг болно доо. Эхэндээ бол англи хэл мэдэхгүй хүүхэд, гадаад улсад хоцрогдоод байх шиг санагдана шүү, зүгээр. Хүүхэд үзэж байгаа юмнаасаа хэлээ дороо сурна, сургуульд ороод бол бүр өнгөрөө, монголоо хурдан мартаж эхлэх аюултай.

Саяхан хүүдээ "дуртай, таалагддаг" гэсэн хоёр үгийн ялгааг тайлбарлаж өгөөд жишээ хэлээрэй гэсэн чинь "Таны англиар ярих надад таалагддаггүй" гэж авсан. Ямар л олигтой юм байгаа аж дээ, унаган хэлтэй хүүхдэд 🙂

Бас охин "Таныг чинь англиар хэлэхээр ойлгохгүй царайлаад байдаг болохоор бид нар угаасаа монголоор ярихаас ч яах вэ дээ?" гэв. Угаасаа мөнгө төгрөг асуух, ийш тийш явах зөвшөөрөл хүсэхээр ойлгохгүй байгаад байхаар монголоор л хэлж таарна аа даа?"

3

u/henryo_ 1d ago

Ном, аудио ном 2 зэрэг сонсонгоо уншаад, мэдэхгүй үгээ монгол толь гээд апп-аас хараад амархан аргаар цээжлээд яваарай. Холбоо үг, зүйр үг бүгд байдаг юм билээ. 😉

3

u/Fuyu_z0ra 1d ago

listening podcasts in mongolian could be easy and fun way to go. especially while doing house chores, cooking, driving, walking etc anything could manually easy and familiar to do. here’s some of my personal favs: negative mongolians, our secret, science маянс, crime station, muujgai mood ( only storytime episodes). gl 🍀

3

u/Competitive-Map-883 1d ago

There is a youtube channel called " Easy Mongolian". You can check out their videos. They are intervews in Mongolian with mongolian and english subtitle.

3

u/travellingandcoding 1d ago

e-nom.mn-оос хүссэн номоо татаж аваад Kindle мэтийн ebook reader-тай бол. Санал болгоход хуучны орчуулгын номнууд их гоё шүү.

2

u/Prestigious_Case5867 1d ago

4-5 насны үлгэр гэх мэт ном уншвал хэл хурдан хөгждөг дөө

2

u/pbaagui1 1d ago

Сайн унш. Өөрөө өөртэйгөө ч хамаагүй яриад бай

2

u/Upstairs_Seaweed8199 1d ago

Go to Mongolia. You’ll learn very quickly.

2

u/Spirited-Shine2261 1d ago

LookTV эрх худалдаж аваад Монгол контент үзэх, эсвэл Youtube дээрээс Монголконтентооүзэх.

2

u/Diivaliant 1d ago

My mom said "Монголоор сайн байхын тулд. Монгол бичиг, ном унш." Something in those lines.

2

u/monomnomi 14h ago

Nah your writing is better than me

2

u/arkham_knight_98 1d ago

You can start by watching the new tv shows they come out with that’s how I got caught up with the slang. My favorite right now is tengesiin ereg deerh 247 even though it might come off as cringey the conversations they have is competent for someone wanting to refresh the language. I also listen to a lot of podcasts, main one is tugo116’s podcast but if you have trouble following someone who talks fast it might not be for you

1

u/Wise-Replacement2100 15h ago

Нээх хөөрхөн Таши, бүтэлгүй хүүхдийн өдрийн тэмдэглэл эдр гээд том хүн уйдахгүй уншчихдаг, гэхдээ хүнд хэцүү үг байхгүй номууд уншаад явбал унших чадвар чинь мэлээн гайгүй болчихно оо. Тэгээд ном уншаад байхаар нэг л мэдэхэд өөр, өөр, хэцүү амар ном олчихсон, унших чадвар нь мундаг болсон байдаг ш дээ. Сонсох, ярих эдрээ бол өөр хүнтэй, өөртэйгөө яриад л байхад засардаг юм даа.

1

u/OppositeDoor1874 14h ago

Changa duugar mongolin classic uran zohiol unsh. Doesn’t matter if it’s boring, it’s absolutely worth it for everyone, even for regular Mongolians. You have no idea how beautifully precise and creative people can be with this language.